Учрал.Н Сандагсүрэн.Ж 2019.04.01 | Vip76.mn

Сонгинохайрхан дүүрэгт "Саруул Монгол" хотхон нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, Нийгмийн хариуцлагыг дэмжигч Рояаль HD телевиз, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Сонгинохайхан дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтран З сарын турш эх орны маань дөрвөн зүг, найман зовхист архидан согтуурхын эсрэг үндэсний хэмжээний давлагаа, архинаас татгалзах аян бүхий нийгмийг хамарсан Согтуу Монголоос Саруул Монгол зорилтот, бодит төсөл хэрэгжсэн.

Төслийн үргэлжлэл болгож Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран "Саруул Монгол" хотхон төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.

Цаашдаа тус хотхонд архины хамаарлаас гарсан иргэдийг байршуулах бөгөөд хотхонд ирэх онд ажлын байр байгуулж иргэдийг ажлын байраар хангана.