Н.Амарзаяа 2019.04.02 | Vip76.mn

УИХ-ын гишүүний өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа

Жил бүрийн Гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхий даяараа "Эмч нарын өдөр" болгон тэмдэглэдэг. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа эрүүл энхийн элч, энэрэнгүй их ачтан эмч нартаа Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ажлын албанаас өнөөдөр /2019.04.01/ эмч нартаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү баярын хурал дээр Өмнөговь аймгийн шилдэг тэргүүний олон эмч нар шагнагдсан юм.

БОЭТ-ийн Мэдрэл, сэтгэц, уламжлалын тасгийн Мэдрэлийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгч Т.Өлзийсайхан, Цогтцэций сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч Б.Сэлэнгэ нар аймгийн Тэргүүний эмчээр шалгарч, УИХ-ын гишүүний өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.