М.Нармандах Д.Тэрбишдагва 2019.04.03 | Vip76.mn

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн баяр боллоо

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн баяр боллоо

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн баярын нэгдсэн арга хэмжээг 2019.03.30 -ны өдөр “Corporate convention” зочид буудалд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, ахмад хүнсчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид гээд нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн, МХХ-ны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа нар хамтран ажиллах “Гэрээ”нд талууд гарын үсэг зурлаа.

Баярын цэнгүүнд Хүнсний аж үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан шилдгүүдээ шалгарууллаа. Орон нутгаас “Хүнсний манлай үйлдвэр” өргөмжлөлөөр  “Хөвсгөл их тайга” ХХК, “Өнөд өвлөх урлахуй” ХХК тодорлоо. “Хүнсчдийн алдар 2019” спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон 4 төрлийн тэмцээнд нийлбэр дүнгээр “АПУ” ХК тэргүүн байр эзэлж шилжин явах цом, 1 сая төгрөгийн эзэн боллоо. Бялуу чимэглэх уралдаанд “Жүр үр” ХХК -нь 3 жил дараалан шилжин явах цомын эзэн болж цомыг үүрд хадгалах эрхийг авлаа. “Мах шулах, ангилах” уралдаанд тэргүүн байранд “Траст трейд” ХХК-ийн ажилтан тус тус шалгарлаа.

Тус арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн болон чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн хүнсний бүсад салбар зөвлөлийн гишүүд, хамтран ажилласан байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүд, ахмадын зөвлөл болон баярын цэнгүүнд оролцсон бүх хүнсчиддээ талархал илэрхийлж байна.