2019.04.05

Vivo dance хамтлаг Олон Улсын бүжгийн тэмцээнд оролцох боломжтой боллоо

Буянт-Ухаа цогцолбор сургуулийн дэргэдэх Vivo dance цэнгээнт бүжгийн хамтлагийн багш Гандөл БНСУ-д болох Олон улсын бүжгийн спортын тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан дэмжлэг үзүүллээ.

Тус бүжгийн хамтлаг нь БНСУ-ын боловсрол, хамтын ажиллагааны нийгэмлэгийн нэрэмжит бүжгийн тэмцээнд амжилттай оролцон, тус улсад болох Олон Улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Vivo dance бүжгийн хамтлагийн сурагчдад амжилт хүсэж, олон улсын тавцанд улсынхаа нэрийг гаргахыг ерөөе.