Гарамжав.Ц 2019.04.05 | Vip76.mn

Ц.Гарамжав: Бусдын нэр төрд халдах тохиолдол зохион байгуулалттай болж, нэмэгдсээр байна

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

“Ямар ч албан тушаалд итгээд батлаад томилж болно. Гэхдээ ажлаа аваад ард иргэдэд үйлчлэх үүргээ л умартахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон суурь эрхээ зөрчүүлсэн олон тохиолдол байна. Үүнийг таслан зогсоохын тулд Монголын хууль шүүхийн байгууллагыг хэрхэн нээлттэй, ил тод байлгах вэ?

Томоохон хэргүүд байна. үүний цаана эдийн засгийн том хэрэг бий. Ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа бүлэглэлийг хэрхэн тогтоон хариуцлага тооцох вэ?

Мөн Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас бол нэр хүнд нь буурч байна. Үүнийг хэрхэн хангах вэ?

Бусдын нэр төрд халдах тохиолдол их байна. Үүнийг шүүх цагдаагийн байгууллага нь залруулга гаргуулчих л гээд байдаг. Үүний цаана гэр бүл, алдар гавьяа нь юу ч биш болж байна. Зохион байгуулалттайгаар үүнйг хийж байгаа тул прокурор хэрхэн ажиллах вэ?”