Эрдэнэ.С 2019.04.05 | Vip76.mn

С.Эрдэнэ: С.Зоригийн аллагыг захиалсан хүнийг олохын тулд та мэргэжлийн ур чадвар, шударга зарчимаа барьж ажиллаарай

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

“Энэ албан тушаалын нэр хүнд их чухал. Монгол төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг. Нийгэмд үүссэн нөхцөл байдалд зөв бурууг ялгадаг. Хууль хүчний байгууллагад хяналт тавьдаг. Чиглэл үүрэг өгдөг эрх дархтай байгууллагын удирдлагаар та очиж байна.

Өнөөдөр эрүүдэн шүүх тухай их ярьж байна. Үүнд хяналт тавих эрх, үүрэг прокурорт бий. Цагдаа, Тагнуул, АТГ зэрэг мөрдөн шалгах эрх үүрэг бүхий байгууллагуудад хяналт шалгалт хийх эрх нь прокурорт бий. Өнөөдөр айж цочоод байгаа бичлэг прокурорын хяналт муу байснаас болж байгаа.

Эцэстээ бүх юмны буруутан прокурор болдог. Тиймээс хяналтаа сайн хийгээрэй. Хууль хяналтын байгууллагад 20 гаруй жил сайд хийгээд салбарт нь байсан хэрнээ өнөөдөр эрүү шүүлт байна гэж халаглаад уучлал гуйж, эмнэлэгт хэвтүүлээд байх жишээтэй.

Би танд юу гэж хэлэх гээд байна гэхээр С.Зоригийн хэргийн аллагыг захиалсан цаад захиалагчдийг олохын тулд та мэргэжлийн ур чадвараа ашиглаж, шударга зарчимаа барьж ажиллаарай. Танд амжилт хүсье.”