Б.Бат-Эрдэнэ 2019.04.05 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Иргэд хариулт хүлээж буй хэргүүдийг шийдвэрлээрэй

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчтэй холбоотой санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Миний хувьд таныг Ерөнхий прокурорын ажлыг хариуцлагатай гүйцэтгэж чадна гэсэн итгэл төрж байна. Иргэдийн дунд яригдаж байгаа томоохон хэргүүдийг шийдэх тал дээр шуурхай, шударга ажиллаж хариулт өгөх хэрэгтэй байна.

Мөн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хэрэг хүлээлгэдэг ийм байдлыг анхаарч, хяналт тавьж ажиллаарай.”