2019.04.05

О.Баасанхүү: Авлигыг шийдье гэвэл Эрдэнэтийг шийд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.04.05/ үдээс хойших чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна.


 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү зарим зүлийг хийхийг нэр дэвшигчид даалгалаа

Улс орон замбараагүй болчихлоо. Улс төрчид нь замбараагүй болохоор ийм зүйл болж байна. Манай Хууль зүйн сайд 15 хэргээр шалгагдаж байгаа гэсэн, Т. Аюурсайхан гишүүнийг тагнаж, чагнасан гэсэн, мөн 49 гишүүн ЖДҮ-ийн хэрэгтэй холбогдсон байгаа. Энэ бүгдийг олон нийтэд ил болго. Удахгүй сонгууль болох гэж байна. Эрх тэгш үйлчлээрэй. Дээрээс нь хэлмээр байна. Авилгыг шийдье гэвэл Эрдэнэтийг шийд.  Та жилд нэг удаа УИХ-д тайлангаа тавих ёстой. УИХ-ын гишүүд энд гэмт хэрэг ярьдаг биш харин Та ирж бидэнд ажлаа тайлагнамаар байлаа. Ингэхгүй бол бид 3 жил бие биенээ "алуурчин, хулгайч, ЖДҮ-чин, козиночин" болголоо.