Ж.Бат-Эрдэнэ 2019.04.05 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Иргэн, эрх мэдэлтэн ялгахгүй хууль тэгш үйлчилдэг байх ёстой

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчтэй холбоотой санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Та төрийн жинхэнэ албан хаагчаар олон жил ажилласан учраас таныг энэ алба сайн хашина гэж итгэж байна. Би ч төрийн албанд олон жил ажилласан учраас төрийн албан хаагчид итгэдэг. Ямар нэг байдлаар төрийн төлөө ёс зүйтэй ажиллах зарчим бий болдог. Гол алдаа нь та бүхнийг томилж байгаа, сонгож байгаа энэ хүмүүс төрийн системийн алдаанаас болж та бүхний ажил буруу тийшээ явдаг. Эсвэл ямар нэг удирдамж авдаг зэргээс болдог.

Бид сошиал гэдэг зүйлийг сонсож ажлаа хийдэг байх ёсгүй. Та хуулийн дагуу ямар зарчмаар байх ёстой гэдгийг баримтлана ажиллаарай. Таныг сонгон томилсон хүмүүст ч энэ байдлаар хангах ёстой. Өөрийнхөө удирдлагад ажиллаж байгаа хүмүүст ч үүнийг анхааруулах ёстой. Та бүхэн хуулийн хүрээнд хуулийн дагуу л чиглэл авч ажиллах ёстой.

Ард иргэдийн бухимдал болсон нэг зүйл бол иргэнд хатуу эрх дархтанд өөрөөр ханддаг. Асуудал байдаг. Шийдэл хариу байдаггүй. Хуулийн нэг л зүйлээр нэг л заалтаар иргэн ба эрх мэдэлтэнд адил үйлчилдэг байх ёстой шүү.

Мөн хэрэг зөрчлийг илрүүлэх тоондоо анхаараад байх нь хэт туйлширсан, хэрэг хүлээлгэн тулгах үйлдэл бий болгох эрсдэлтэй шүү. Энэ эрүүдэн шүүлт гэнэт гарч ирээгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Ийм зүйл болох бүх шатанд хуулийн дагуу хяналт тавьж ажиллаарай. Танд амжилт хүсье.”