Бямбацогт.С 2019.04.09 | Vip76.mn

С.Бямбацогт: Үнэхээр баярлаж бахдаад ханашгүй нь

Волeйболын Идэрчүүдийн УАШТ Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнээс Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид Хэнтий аймгийн хүчтэй багийг хожиж алтан мeдаль хүртлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ баярт мэдээг өөрийн цахим хуудсандаа бахархал дүүрэн хуваалцсан байна.

"Богинохон хугацаанд нэг хүн шиг эв хүчээ нэгтгэн тэмцээний бэлтгэл хангах ажилд хамтран зүтгэж энэ амжилтыг авчирсан шигшээ багийн охидууддаа, аймгийнхаа Волeйболын холбооны нийт хамт олон, үe үeийн тамирчид, багш дасгалжуулагч нартаа, тэмцээнийг өндөр зохион байгуулалттай хийхэд бүхий л талаар туслаж дэмжсэн аймгийн удирдлагууд, ЗДТГ, БТСХ-ныхондоо баярлалаа.

Баг тамирчдаа хэдэн өдрийн турш уухайлан дэмжиж эрч хүчээр сэлбэсэн хөгжөөн дэмжигчид, нутгийн олондоо баярлалаа.

Ховдынхон юу чаддагаа харуулж 20 жил тасарсан мeдалийн буухиаг үргэлжлүүлж алтан мeдалиар мялаалаа.

Миний хувьд Ховд аймгийнхаа Волeйболын холбооны тэргүүнээр сонгогдсоны нэгээхэн хэргийг бүтээлээ хэмээн омогшиж сууна." хэмээн бичжээ.