Б.Ганхуяг 2019.04.09 | МОНГОЛ TV

1072 хувьцааны данс нээлгэж амжаагүй иргэдэд автоматаар данс нээх эсэхийг ажлын хэсэг судалж байна.

"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн өнгөрсөн онд 1072 хувьцааны ноогдол ашгийг ирэх онд тараах хэмээн зарлаж байсан юм. Энэ хугацаанд ноогдол ашгийг 24.000, 50.000 төгрөг байна гэхчлэн хэд хэдэн мэдээлэл гарсан ч эцсийн байдлаар ноогдол ашиг хэдэн төгрөг байх, хэрхэн тараахыг энэ сарын хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ.