Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
2019.04.10

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

Өнөөдөр /2019.04.10/ УИХ-ын 4 байнгын хороо хуралдахаар товлоод байна.

1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
- Байнгын хорооны 2018 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
- Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай/;
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай/.

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

4. Өргөдлийн байнгын хороо:

- Хэнтий аймгийн Гутайн даваанд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.