Н.Цэрэнбат 2019.04.10 | Vip76.mn

Н.Цэрэнбат: Усны бодлого олон яаманд хуваагдсан байдаг нь бэрхшээл үүсгэдэг

Өнөөдөр /2019.04.10/ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, салбарын сайд Н.Цэрэнбат дараах байр суурийг илэрхийллээ.

Ус ашиглалт дээр өөрчлөлт гарах ёстой гэдэг үүднээс ажиллаж байгаа. Манай улсын усны бүх бодлогууд гурав дөрвөн яаманд хуваагдчихдаг. Яам болгон өөр өөрийн байр суурийг хамгаалаад яваад байдаг. Тийм учраас засгийн газар усны агентлагийг шинээр байгуулахаар ажил явж байгаа. Тэгэхээр энэ салбар маань нэгдсэн мэргэжлийн нэгдсэн хүмүүстэй болж цаашид  явна гэж харж байгаа.

Гадаргын усыг ашиглах талаар бид нар судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд хаячихсан бүрэн санхүүжилт өгдөггүй учир олон төслүүд эхэлчихсэн гэхдээ ажил нь явахгүй байгаа ийм асуудал байна. Энэ дээр БОАЖЯ-наас ажлын хэсэг гарч зарим нэг төслүүдтэй танилцаж  гадны зээл тусламжаар техник эдийн засгийн үндэслэлийн санхүүжилт эхлүүлэхээр ярьж тохироод явж байгаа.