2019.04.11

Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ахмад тамирчидтай уулзлаа

Польш улсын Торунь хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нар амжилттай оролцоод ирсэн. Тэднийг болон холбогдох байгууллагын төлөөллүүдийг УИХ-ын гишүүн Л.Болд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ц.Раднаа гуай өдгөө 85 настай бөгөөд тус тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн юм. Харин Т.Цэрэндолгор гуай нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд нь Монголын Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч бөгөөд хоёр ахмад тамирчны тойргоос УИХ-д сонгогдсон төрийн түшээ юм. Тиймээс дээрх 2 тамирчинтай уулзаж, гаргасан амжилтанд нь ийнхүү хүндэтгэл үзүүлж уулзаж байгаа юм.