Оюунчимэг.М Мөнх-Оргил.Ц 2019.04.11 | Vip76.mn

"Үдийн цай хөтөлбөр"-ийг "Үдийн хоол" болгох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхийг дэмжлээ

"Үдийн цай хөтөлбөр"-ийг "Үдийн хоол" болгох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ нэгдсэн хуралдаан 10 цагт  58.7 хувийн ирцтэйгээр эхэлж  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлцгийг хийж байна.

Хуулийн төслийг НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж байна.

Үдээс хойших чуулганы хуралдаанаар зарчмын зөрүүтэй горимын санлуудаар санал хураалт явуулж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг НББСШУБХ-ны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.