Л.Элдэв-Очир 2019.04.11 | Vip76.mn

Л.Элдэв-Очир: Бид дотоодын үйлдвэрлэлээрээ Үдийн хоол хөтөлбөрийг хангах боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ нэгдсэн хуралдаан 10 цагт  58.7 хувийн ирцтэйгээр эхэлж  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн" анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санаачлагчид болон ажлын хэсгээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

"Хуулийн 6-р зүйлийн хүнсний хангамж гэсэн хэсгийг анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн үед ЕБС-ийн захирлын хувийн бизнес болсон гэж хэлэхэд үгүйсгэх хүн байхгүй байх.

Энэ хэсэгт нэг зүйл оруулмаар байна. Одоо хүн бүр л амин дэмийн дутагдалд орсон байна. Хүн амын 95% гэсэн судалгаа бий. Өнгөрсөн жилийн хуулиар баяжуулсан хүнсний талаар нарийн зааж өгсөн. Эдгээр баяжуулсан хүнсийг үдийн хоол хөтөлбөрийн хангамжинд нэмж оруулмаар байна.

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах боломжгүй бол импортын бүтээгдэхүүнээр орлуулж болно гэж хуульд заасан байна. Энэ заалтыг хасмаар байна. Бид өдөр тутмын хоол хүнсний хэрэглээгээ дотооддоо хангах бүрэн болможтой байна.

Мөн сургуулийн туслах аж ахуй нэгжээс хангах тухай оруулсан заалтыг хасах хэрэгтэй. Тэгэхгүй бол сургуулийн захирлын бизнесийн асуудал дахин гарч ирнэ. Эдгээрийг анхаараарай."

Түүний асуултанд ажлын хэсгийн ахлаг болон хуулийн төслийн санаачлагч хариуллаа.