Нийслэлийн орлогчид болон төслүүдийн удирдагчид үүрэгт ажилдаа орлоо
2019.04.11

Нийслэлийн орлогчид болон төслүүдийн удирдагчид үүрэгт ажилдаа орлоо

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Жанцангийн Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Шижирбаатарын Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Оросбаатарын Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Мягмаржавын Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Дашнямын Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн Отгонсүхийг тус тус томилон үүрэгт ажилд нь орууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан шинээр томилогдож буй орлогчид, төсөл хөтөлбөрүүдийн удирдагч нарт ажлын амжилт хүсэж хэлсэн үгэндээ

“Бид бүхний өмнө Улаанбаатар хотынхоо хөгжилд хөтлөх шинэчлэлийг богино хугацаанд хийх том зорилго, шийдвэрлэх олон асуудал хүлээж байна. Нэг зорилгын төлөө хамтран ажиллах нэг баг болсондоо баяртай байна. Төрт хууль ёсыг чанд сахин баримталж, иргэд олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, хариуцлагыг шат шатандаа мөрдөн үр дүнтэй ажиллах нь чухал болохыг, мөн албан тушаал дагаж асар их үүрэг хариуцлага ирсэн” гэдгийг онцлон хэллээ.