А.Сүхбат 2019.04.11 | Vip76.mn

А.Сүхбат: Хүүхдийн хоолны эрүүл ахуй, ариун цэвэр байдлыг анхаараарай

УИХ-ын өнөөдрийн /2019.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

"Сум болгонд лабораторитай байна. Өдөр тутам шинжилгээ хийнэ гэсэн байна. Эцэг эхийн зөвлөл гэж байна. Хэрвээ шинжилгээнд хамруулаагүй хүнс авчирээд өгчихвөл яах вэ?

Цаашлаад сургууль аж ахуй 2-ыг хослуулж авч явах юм уу? Үүнд ялгамж зааг оруулна уу? Хүүхэд сургах гээд банйа уу? Аж ахуйгаа хөгжүүлэх гээд байна уу?

Хүүхэд юу ч өгсөн идэх л юм бол идчихнэ. Тиймээс эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдал дээр нь л анхаараарай."

"Сургуулийн хоол зүйч сурагчдын үдийн хоолны цэсийг сургуулийн захиралаар батлуулна гэж байна. Хүн мэддэг л юмаа батлах ёстой. Сургуулийн захирал хоол зүйч биш учраас энэ заалтыг анхаарч үзэх хэрэгтэй байна."