М.Билэгт 2019.04.12 | Vip76.mn

М.Билэгт: Тухайн үед төр барьж байсан ардчилагчид энэ хэргийг яагаад илрүүлээгүй вэ?

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Эрүүдэн шүүлтээр хэрэг хүлээлгэдэг үйлдэл байгаа гэдгийг улс төрчид олон жил яриад байгаа. С.Зориг агснаас гадна Монголын Улс төрчдийг ингээд алдаг юм гэж О.Баасанхүү гишүүн хэллээ. Сүүлийн 20 гаруй жил Монголын улс төрд нэгнийгээ ингээд алаад бусниулдаг байсан юм уу? Талийгаачдийн ясыг бүү өндөлзүүл гэж үг бий. Тэгвэл Ц.Нямдорж сайдаа бусад амиа алдсан улс төрийн зүтгэлтэнүүд ямар учраас амиа алдсан талаар хэлж өгөөч ээ? Та олон жил хууль хяналтын байгууллагыг удирдсан хүн учраас хэлэх байх гэж бодож байна. 

1998 он буюу 28 жилийн өмнө Монголын төрийг Ардчилагчид удирдаж байсан. Гэтэл тэд яагаад тухайн үед С.Зоригийн амиа алдсан хэргийг илрүүлээгүй юм бэ? 

Одоо бид ямар нийгэм байгуулах гээд байна вэ? Жилээс жилд дордоод байна. Нэг хүрэхгүйн өмнө яамны төрийн албан тушаалтан хажууд нь хамт ажиллаж байсан залуучууд нь харааэд зогсож байсан хэрнээ тухайн хүнийг олон цаг зодуулж амиа алдаж байхад юу ч хийгээгүй байсан. Одоо энэ төрийн алба чинь хэдэн рекитчингийн гарт орчихсон юм биш үү? Хэн нь ч хэнийхээ өөдөөс үг хэлж чаддаггүй. 

Улс төрчид энэ цахим сүлжээгээр хүний хэлэхийн аргагүйгээр гүтгэн доромжлох захиалгыг залуучуудад өгч, хөлсөөр хийлгэж байна. Бид ийм ямар нийгмийг бүтээж байна вэ?"

Түүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуллаа.