Ц.Гарамжав 2019.04.12 | Vip76.mn

Ц.Гарамжав: Үндсэн хуулиас авхуулаад бүх хуулиа тоохгүй хууль хүчний байгууллагатай болчихсон

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Түр хороо байгуулагдахыг дэмжиж байна. Энэ хэрэг маш олон жил яригдаж байна. Хууль шүүхийн байгууллага ийм арчаагүй дампуурсан байдал дээр хууль зүйн яам бодлогоороо ямар арга хэмжээ авах вэ, нийгмийн, эдийн засгийн, эрүүгийн бүх салбарт гэмт хэргийн сүлжээтэй боллоо. Бидний хойч үе цаашдаа ямар орчинд өсөж хөгжиж амьдрах вэ?

Одоо л бид нар энийг илэрч байгаа дээр нь нотлогдож байгаа дээр нь засаж залруулж авахгүй бол хэзээ засах вэ? Энэ хариуцлагагүй байдалд маш сайн анхаармаар байна. Парламент маш олон хуультай. Гэтэл үндсэн хуулиас авхуулаад бүх хуулиа тоохгүй хууль хүчний байгууллагатай болчихсон. Энэ дээр хууль зүйн яам төрийн өндөрлөгүүд юу бодож байна вэ?