2019.04.12

Б.Бат-Эрдэнэ: Монголын төр 1990 онд олон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх эрхийг нь хааж, тэтгэвэрт гаргасан

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"1990 онд олон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх эрхийг нь хааж, тэтгэвэрт гаргасан. Тухайн үеийн үндэслэл шалтгаан юу байсан бэ? Түүнээс хойш 28 жил төрд ажилласан, хөдөлмөр эрхэлжэ байсан бусадтай нь харьцуулахад маш бага тэтгэвэр авч байсан. Одоо энэ хуулиар 50-70 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна. 

Тэтгэврийн дундаж хэмжээ 374,000 төгрөг байна. Тэгэхээр хууль батлаад нэмлээ ч дундаж тэтгэвэрт хүрэхгүй байна л дээ. Олон хүүхэд гаргаж, өсгөөд улсдаа хөдөлмөрлөсөн эдгээр эхчүүдийн алдагдсан боломжийг нь олгож, төрийн алдаатай шийдвэрийг залруулах шаардлагатай. Үүний тулд одоо байгаа нэмэх мөнгөн дүнг өсгөх боломж бий юу?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төслийн санаачлагч Ц.Гарамжав, ХНХ-ын сайд С.Чинзориг нар хариуллаа.