Н.Амарзаяа 2019.04.12 | Vip76.mn

Өмнөговь аймгийн соёл, урлагийн газрын удирдлагууд Улаанбаатар хотод ирж туршлага судаллаа

Өмнөговь аймгийн соёл, урлагийн газрын удирдлагууд Улаанбаатар хотод ирж туршлага судаллаа

Өмнөговь аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж "НОМ УНШДАГ, ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛДЭГ, НИЙТИЙН СОЁЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ" аймаг болох зорилт тавин ажиллаж байна.

Аймгийн Хөгжимт жүжгийн театрын удирдлагууд, аймгийн төв номын сан болон Музейн удирдлага, сумдын Соелын төвийн эрхлэгч нар Улаанбаатар хотод ирж туршлага судалж, мэдлэг оюунаа хөгжүүлж байна. 

Энэхүү ажлын хүрээнд үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг "Улаанбаатар чуулга" - ын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан удирдлагуудтай санал солилцлоо. 


Мөн "Хүүхдийн номын сан", Чингэлтэй дүүргийн "Хүүхдийн номын өргөө", "Соёлын өвийн үндэсний төв"-өөр зочлон ном зүй, бүртгэлийн арга зүй, хадгалалтын талаар зөвөлгөө авч, туршлага судалсан бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР" - тай соёлын аялал жуулчлалд сумдын "СОЁЛЫН ТӨВ" -ийн гүйцэтгэх үүрэг, соёлын эвентийн стандарт, Монголыг төлөөлөх соёлын бүтээгдэхүүний судалгаатай танилцлаа.

Ингэснээр Монгол контентыг сумдуудын соёлын төвүүдтэй хамтран бүтээлцэх тухай туршлага солилцсон үйл ажиллагаа боллоо.

Өнгөрсөн жилд аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эрхлэгч нарын сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ.