Д.Оюунхорол 2019.04.12 | Vip76.mn

Д.Оюунхорол: Монголын үе үеийн төрийн бодлогынхоо төвд боловсролын салбараа авч явсан түүхтэй

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

"23 жилийн дараа Ерөнхий сайдын ивээл дор Монголын багш нарын их хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байна. амжилттай зохион байгуулсан Сайд Ё.Баатарбилэг болон танай багийнханд баяр хүргэе.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын гол хөдөлгөгч хүч нь их дээд сургуулийн чанар, багш нараа бэлтгэх, бие даасан эрхийг өгөх гэх мэт олон ажлыг зэрэгуүүлэн харах ёстой болж байна.

Монголын үе үеийн түүхэнд төрийн бодлогынхоо төвд боловсролынхоо салбарыг авч явж байсан түүхтэй. Монголын боловсролын салбар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байгаа олон баримтууд байгааг бид харж байна. Энэ бүхнийг Монголын багш эрдэмтэд бүтээж байгаа үнэть өв гэж би боддог.

Нийгэм хүнд хэцүү үеийг туулж байна. Их дээд сургуулийн магадлан итгэмжлэх зөвлөлийг бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариуллаа.