Багш нарын VII их хурлыг тохиолдуулан зарим багшийг одон, медалиар шагнав
2019.04.15

Багш нарын VII их хурлыг тохиолдуулан зарим багшийг одон, медалиар шагнав

Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Ардыг гэгээрүүлэх яам бүрэлдэн тогтсоны 95 жил, Монголын багш нарын VII их хурлыг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, шавь нараа амжилтад хүргэсэн зарим багш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаа, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Төрийн дээд одон медалиар шагнагдсан нэр бүхий багш нарын шагналыг гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч Энхбатын Баярмаа,

Алтан гадас одонгоор

  • 63-р тусгай сургуулийн бага ангийн согог зүйч багш Буудайн Тогос,
  • Мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төвийн захирал Чулуунбаатарын Чулуунцэцэг,
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн физикийн багш Бандийн Мөнхтуяа,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Хобби сургуулийн бага боловсролын багш Баярхүүгийн Эрдэнэчимэг,  

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын бага боловсролын багш Мөнх-Эрдэнийн Эрдэнэчулуун