2019.04.15

Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний эхний өргийг Монгол Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяртай нүүлээ.

Монгол Улсад Дэлхийн хэмжээний шатрын тэмцээн 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ удаагийн тэмцээн юм.

Энэхүү Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулахад эрэгтэй 2 эмэгтэй 1 шатарчин тодрох юм. Энэ тэмцээний үеэр Монгол шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөр Монголын өөртөө засах орны багтай хамтарч зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.