Улаан.Ч 2019.04.15 | Eagle ТВ

Ч.Улаан: Тендерийн хуулинд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих механизм бий

Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт,  Улсын их хурлын гишүүн Хүнс хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан оролцож байна.

“Энэ жил технологийн дагуу тариалалтаа хийж, арвин ургац авах зорилготой байгаа. Төр засгаас үзүүлэх дэмжлэгүүдээ үргэлжлүулнэ ОХУ-ын техникүүдэд тариаланчид ам сайтай байдаг учраас техникийн шинэчлэл хийнэ. Үр, бордоо, шатахуун, услалтын систем, жимсний суулгацыг нийлүүлэх ажлуудыг хийнэ. Мөн энэ жил шинээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэвэл тариалангийн талбайг хашаажуулах ажилд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа” гэлээ.