Л.Болд 2019.04.15 | NTV

УИХ-ын гишүүн Л.Болд шинэ нам байгуулах хүсэлтээ албан ёсоор өгнө

УИХ таван тэмцэгч гишүүнтэй болсон нь оны өмнөх “Манан дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал”-аас тодорхой харагдсан.

Тэгвэл эдгээр таван гишүүний төлөөлөл болж УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монгол Улсыг тойрон иргэдтэй уулзалт зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн энэхүү уулзалт УИХ-ын гишүүн Л.Болдын сонгогдсон тойрог буюу Хан-Уул дүүрэгт болж байгаагаараа онцлог. Хан-Уул дүүргийн тухайд гэр хороолол ихтэй учраас газраа өмчилж авах сонирхолтой иргэд олонтой.

Мөн өөрийн газар дээрээ инженерийн шугам сүлжээтэй болчихвол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад Яармагийн иргэд хувь нэмрээ оруулах юм.  УИХ-ын гишүүн Л.Болд тэмцэгч таван гишүүдээ төлөөлж иргэдтэй уулзалт хийж байгаагаа хэллээ. Иргэдийн зүгээс эдгээр гишүүдийн тэмцэж байгаа зүйлтэй санал нэг, дэмжиж байгаагаа хэлсэн юм. АН-аас хөөгдөж, нэр дэвших эрхээ хасуулсны дараа өөрөө намаасаа гарсан энэ хоёр гишүүний тухайд шинэ нам байгуулах болсноо иргэдэд зарласан. Тэгвэл орон даяар иргэдтэй хийх уулзалтаа дуусгаад иргэдийнхээ саналыг тусгаж шинэ нам байгуулах хүсэлтээ өгөхөөр төлөвлөжээ.