Б.Баттөмөр 2019.04.16 | Vip76.mn

Актив удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монгол банктай хамтран санаачилж, боловсруулсан "Актив удирдлагын тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг банкуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Чанаргүй зээл, активыг шийдвэрлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан төрийн өмчийн оролцоотой Актив удирдлагын компанийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчинг бүрдүүлэхээр Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулна.