Б.Дэлгэрсайхан 2019.04.16 | Vip76.mn

Дорноговь аймаг ӨМӨЗО-ны зарим хошуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 3-сарын 30-аас 4-р сарын 3 -ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-д албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд дарга Ай Лихуа болон Хөх хот, Улаанцав аймаг, Бугат хот болон Дархан муу мянганы хошуудын удирдлагуудтай албан уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр 2019 онд боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, бүтээн байгуулалт, ногоон байгууламж болон хууль хяналтын чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.