Дамба-Очир.Д 2019.04.16 | Vip76.mn

ЭЗБХ: Хэмжилзүйн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

ЭЗБХ: Хэмжилзүйн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12:00 цагт эхэлж, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна.

Уг хуулийн төслийн танилцуулгийг гишүүн Д.Тэрбишдагва хийлээ. Хуулийн төсөлд аж ахуйн нэгжид хориглох зүйл гэсэн заалтыг оруулж байгаа аж.

Энэ хууль хэрэгжсэнээр олон улсын жишгийн дагуу Хэмжилзүйн хүрээлэн байгуулж, хэмжилзүйн судалгаа шинжилгээний асуудал эрхлэх юм. Мөн орон нутгийн хэмжих хэрэгслийн чадавхийг сайжруулах ажээ.

Гишүүд асуулт асууж хариулт авч байр сууриа илэрхийлж байна.