Ц.Даваасүрэн 2019.04.17 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр аймгийн иргэдтэй уулзаж, малчдын хаваржилтын байдалтай танилцсан байна.

Тэрээр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ажиллаж, малчдын хаваржилтын байдалтай танилцан, тэдэнтэй санал бодлоо солилцлоо.


Арбулаг суманд малчдын сэтгэл тэнэгэр сайхан хавар болж байна. Тэд итгэл хүлээлгэн сонгосон төрийн түшээгээ хотол айлуудаараа хүндэтгэн хүлээн авч, хамтдаа цуглан улс орны хөгжил, төрийн бодлго, шийдвэр, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдан гарч буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл сонсоод зогсохгүй малчдын амжиргаа, нийгмийн асуудалд хамааралтай, шийдвэр хүссэн асуудлуудаа нээлттэй ярилцсан юм. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэд сонгогчидтой уулзаж санал бодлоо солилцлоо. Иргэд зөвхөн өөрсдийн эргэн тойрондох гэлгүй төр нийгэмд тулгамдаж буй олон чухал асуудлуудыг хөндөж, нээлттэй ярилцлаа.