Л.Энхболд 2019.04.12 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Л.Энхболд Спортын мастер Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нарын урилгаар Өмнөговь аймгийн Соёл урлагийн байгууллагын удирдах ажилтнууд, Монголын багш нарын VII их хуралд аймгаа төлөөлөн оролцож буй багш нар Төрийн ордонд зочиллоо.  

Мөн Л.Энхболд гишүүний урилгаар Польш улсын Торун хотод болсон Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хос алтан медалийг эх орондоо авчирсан Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Спортын мастер Ц.Раднааг Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.