2019.04.16

Л.Энхболд: Эрсдэл байгаа эсэхийг тооцож үзэх ёстой

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД:

Нэг нас хүртэл нь өсгөөд хүүхэд эндсэн ч одонгийн тэтгэмжид хамруулах ёстой гэдэгтэй бусад гишүүдийн адил санал нийлж байна. Шинээр оруулж ирж байгаа хуульд эрсдэлийг тооцож хуульчилж оруулж ирж байгаа нь хуучирсан арга барил.

Шинэ хуульдаа үүнийг анхаарч тоо, бүртгэлийг нь сайтар хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ангилж оруулж ирж болох байх. Нэг нас хүртэл биш сар, хугацаагаар нь ч юм уу яаж ангилж болох уу гэдэг талаар судалгаа хийгээд үзээрэй.