Н.Цэрэнбат 2019.04.17 | TV5

Н.Цэрэнбат: ЖДҮХС-гаас зээл авсан гэгдэх компаниудтай би холбоогүй

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий хоёр компани ЖДҮХС гаас 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудалд түүнийг яллагдагчаар татна гэх мэдээлэл гарах болсон. Тэрээр энэ асуудалд байр сууриа илэрхийллээ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

ЖДҮХС гаас зээл авсан гэгдэх Булган буудай, Намуу дэвжих гэх компаниудтай би холбоогүй. Үүнийгээ ч албан ёсоор мэдэгдсэн. Хуулийн байгууллага намайг нэгч удаа дуудаж мэдүүлэг аваагүй байхад яллагдагчаар татна гэх мэдээлэл гарч байгааг гайхаж байна.