2019.04.17

Өмнөговийн сурагчид англи хэлээр өрсөлдөж байна

Өмнөговь аймгийн хэмжээнд "АНГЛИ ХЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ" хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд өмнийн говийн ирээдүй болсон хүүхэд залуучуудын дунд англи хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаад хэл сурах сонирхлыг өрнүүлэх, ярианы болон бичгийн чадварыг нэмэгдүүлэх улмаар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хүсэл тэмүүллийг өрнүүлэх зорилготойгоор гуравдах жилдээ англи хэлний олимпиадыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар зохион байгуулж, эхний шат амжилттай өндөрлөлөө.

Өнгөрсөн хугацаанд нийт 3500 гаруй сурагчид оролцон мэдлэг чадвараа бүрэн дайчилан өрсөлдсөн байна. Мөн хамгийн өндөр оноо авсан, олон шавь нь тэргүүлсэн багш нараа урамшуулан дэмжиж ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хоёрдугаар шатанд тэнцсэн сурагч нартаа амжилт хүсэхийн ялдамд тэмцээнийг зохион байгуулж буй ШУТИС-ийн Гадаад хэлний институтын Англи хэл судлалын тэнхим, E- нээлттэй институт, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн БСУГ, Өмнөговь аймгийн Насан туршийн боловсрол төвийн хамт олонд талархал илэрхийллээ.