Ж.Бат-Эрдэнэ 2019.04.18 | Vip76.mn

Герефорд үүлдрийн 25 бухан бярууг 20 малчинд хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Шинэ хөдөө" төслийн малын үүлдэр угсааг сайжруулах зорилтын хүрээнд Сэлэнгэ үүлдрийн дээд эцэг болох Герефорд үүлдрийн 25 бухан бярууг Сэлэнгэ сумын 5 багийн дарга, 20 малчинд хүлээлгэн өглөө.

Тус бухан бяруунуудыг 2 жилийн хугацаатай малчдад олгож байгаа бөгөөд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан, "Ингэт сүрэг" ХХК-ний захирал н.Ням-Осор болон малчид гурвалсан гэрээ байгуулж хүлээн авлаа.