С.Бямбацогт 2019.04.18

С.Бямбацогт: Дотоодын шуудан, харилцаа холбоог хөгжүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.


 

Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажлын хэсгийн гишүүдээс "Өнөөдөр дотоодын шуудан, харилцаа холбоо ямар байгаа билээ? гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр үүнийг хэрхэн хөгжүүлэх бодлого барьж байна вэ? Бүртгэлийн нэгдсэн хууль гарсан, цахим гарын үсэг нэвтэрчихсэн байна. Тэгэхээр энэ чиглэлээр ажиллаж байна вэ?" хэмээн асуулаа.