2019.04.18

О.Содбилэг: Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд хэзээ үзүүлэх вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нараас өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хнэллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

"Эрүүдэн шүүлттэй холбоотой бичлэгийг УИХ-ын гишүүд, Сэтгүүлчид, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд үзүүлсэн. Одоо үүнийг олон нихйтэд ил болгох болоогүй юу? Хэнд үзүүлэхийг хэн шийдээд байгаа юм бэ?

Шинэ нөхцөл байдал бий болоод эрүүдэн шүүж ял тулгасан нь ил болсон байхад таслагдаж ял авсан хүмүүсийг хэзээ суллах вэ? Эдгээр иргэд Орхон аймгийн иргэд байгаа. Хөгшин настай ар гэр, аав ээж нь бий. Тэдэнтэй хэзээ уулзуулах юм бэ? Хэтэрхий удаашралтай байна.

Өдөр өдөрт л хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдлууд гарч ирээд л байна. Эрүүдэн шүүж ял тулгасан нь үнэн гэдэг нь батлагдаад байхад хэзээ асуудлыг шийдэх юм бэ? ингэж сунжруулах сонирхол байга аюм уу?

Хууль хүчний байгууллагынханд энэ бичлэгийг хэзээ үзүүлэх юм бэ? Хэзээ нууцаас гаргах юм бэ?"