Л.Мөнхбаатар 2019.04.18 | Vip76.mn

Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох саналыг дэмжлээ

Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох саналыг дэмжлээ

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга  танилцуулгадаа дурдлаа.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Томилгоотой холбогдуулан нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа санал хураалт явуулахад 86,2 хувиар дэмжиж зөвшилцөх саналыг ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов.