2019.04.18

Ө.Энхтүвшин: Шударга, эрч хүчтэй ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших хуралдаанаар "Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх" асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 

"Их онцлог үед ирж байгаа гэдгээ ухамсарлаарай. Хоосон орон тоонд биш шинэчлэл хийх цаг үед томилогдож байгаа юм. Өнөөдөр та бүхнийг томилохыг дэмжиж санал өгнө. Зарим хүний амнаас ажилдаа жулдах вий гэсэн үг гарч байна лээ. Харин та 2 ажлаа хэр эзэмшихийг өөрсдөө л харуулах ёстой.

Шударга, эрч хүчтэй ажиллаарай. Асуудлуудыг зоригтой барьж шийдээрэй. Эрүүдэн шүүсэн хэргийн бичлэг ил болсон. Үүний цаана ийм төрлийн үйлдэл их бий гэж харж байна. Мөн улс төрийн хүчинд үйлчлэх, мөнгө, албан тушаалтанд үйлчилж, хамгаалах зорилготой. хэдэн сараар ч хамаагүй хорьж байгаад өмчийг нь булааж авдаг. Ийм олон нийтийн дургүйцлийг өдөөсөөн зүйл прокурорт байгаа. Та бүхэн ч мэдэж байгаа байх."