Б.Энх-Амгалан 2019.04.18 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлүүдийг сайн анхаарч байгаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших хуралдаанаар "Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх" асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

"Прокурорын орлогчид цагдаагийн биш хүний анх удаа томилох гэж байна. Та бүхэн эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлүүдийг сайн хараарай. Гүтгэлэг, өргөдөл, олон нийтийн мэдээлэл зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг үүсгэж хүнийг захиалгатайгаар хохироох, цаашлаад сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах оролдлого байх вий. Үүнийг сайн шалгаарай.

Цагдан хорьж байгаад шалгадаг. Өмгөөлөгч авах, хүний эрх, амьд байх эрх, өөрийгөө хамгаалах эрхийг нь хамгаалж өгөөрэй. тэгэхгүй бол дарамталдаг. Хүний ёсноос гадуур харьцах, нэмж хэрэг хүлээлгэх тохиолдол гарч байна.

Гүйцэтгэх ажил явуулах зөвшөөрөл та бүхэн өгдөг. Хэрэгтэй танилцана гэж ороод өөр хүний хэрэг унах, тусгай албаны шалгаж байгаа хэргийн мэдээлэл авах вий. мэдээллийн нууцыг чанд баримтлаарай.

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Стандарт банк, Хөгжлийн банк, лиценз, орд газар, хүний бизнесийг булаах, Дубайн гэрээ, нүүрсний хулгай, үнэ тогтворжуулах, гудамж төсөл, концесс, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэгтэй холбоотой олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдэд хянан шалгаарай."