Х.Нямбаатар 2019.04.18 | Vip76.mn

Х.Нямбаатар: Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль сайн болсон

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших хуралдаанаар "Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх" асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Өнгөрсөн намар үргэлжилсэн үйл явдлын цаана иргэдийн шударга ёсыг хүссэн шаардлагууд байсан. 2012-2016 онд үйл ажиллагаа явуулж байсан Засгийн газруудын үед олон зуун сая доллартай холбоотой, төсвийн үрэлгэн зардал, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондууд, Эрдэнэт тойрсон асуудал анхаарлын төвд байна. харамсалтай нь эрүүгийн хууь зөрчигчдөд хариуцлага тооцсон шударга ёсны үйлдэл байхгүй учраас иргэд жагссан. Энэ эргэлзээ бий болгож, төрд олон тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа хэргүүдийг та бүхэн Эрүүгийн хуулийн дагуу яаралтай шийдвэрлээрэй.

2017.7.1-ээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчмын том өөрчлөлт орсон. Үйлдэл бүрт хариуцлага хүлээлгэдэг болсон. Тогтоогдож нотлогдсон хойно нь шүүхэд шилжүүлэх шаардлагагүй болсон. Гэтэл энэ хуулийн концевци хаана алдагдаад байна гэхээр орон байрны хулгай, олон үйлдэлтэй хэргүүд дээр маш зөв хэрэглэгдэж байна.

Дүүрэг дамнасан хэргүүд аль нэг дүүрэг дээр тогтоогдсон бол хорих арга хэмжээ аваад араас нь мөрдөн шалгаад шүүхээр оруулах боломжтой болсон. Үүнийг албан тушаалын хэрэгтэй холбогдуулан практик хэрэглэхийг 2 нэр дэвшигч анхаарч үзэх ёстой.

20 гаруй хэргийн талаар хэсэг гишүүд Ерөнхий прокурорт хэгийг шийдвэрлүүлэх хүсэлт, шаардлага хүргүүлсэн. Энэ хэргүүдийг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаарай.

Прокурорын байгууллагын тухай хуульд төрийн нэрийн өмнөөс төрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. харамсалтай нь энэ чиглэл товойж харагдахгүй байгаа. Ялангуяа байгаль орчинд хохирол учруулсан хэргүүдийн анхаар ажиллаарай."