Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ
2019.04.19

Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ

“Эрдэнэс-Тавантолгой ХК-иас “Эрхэс сувд” сургалтын төвтэй хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг болгох мэргэшүүлэх сургалтыг хоёр ээлжээр өнгөрсөн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар “Архив, албан хэрэг хөтлөлт”, “Санхүү нягтлан бодох бүртгэл” гэсэн чиглэлээр тус бүр 22 цагийн хичээлийг судлуулсан бол хоёр дахь сургалтаар “Компьютерийн хэрэглээ, программ хангамж”, “Төсөл бичих арга зүй” гэсэн чиглэлээр мөн тус бүр 22 цагийн хичээл зааж, амжилттай төгсөгчдөд сертификат гардуулжээ.  Мөн  “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн сургалтанд-37, “Санхүү нягтлан бодох бүртгэл”-ийн сургалтанд-42, “Компьютерийн хэрэглээ, программ хангамж”-ийн сургалтанд-44, “Төсөл бичих арга зүй”-н сургалтанд-21 суралцагч тус тус хамрагдсанаар нийт 144 суралцагч сертификатаа гардуулсан байна.

“Суралцагчид мэргэжлийн диплом, сертификат байхгүйгээс ажилд ороход хүндрэлтэй байдгийн дээр стандартын дагуу бүрэн зөв хийж чаддаггүй зүйлүүд маш их байсан бол сургалтад хамрагдсанаар хүн бүр ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлж чадахуйц мэдлэг олж авсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.