Х.Нямбаатар 2019.04.18 | Vip76.mn

Х.Нямбаатар: Манайх шиг ийм эрх зүйн тогтолцоотой орон байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Өмгөөллийн байгууллага өмнө нь өөрийн гэсэн бие даасан хуультай байсан. 2012 оноос хойш эрх зүйн шинэтгэл гэдэг нэрийн дор өмнө нь болж байсан олон харилцаануудыг өөрчлөөд өнөөдөр эргүүлж сэргээн босгох олон ажлууд 2016 оноос хойш хийгдэж байгаа.

Манайх шиг хуульчдын холбоондоо шүүгч, прокуоро өмгөөлөгч, нотариат нь нэг байдаг ийм эрх зүйн тогтолцоотой орон байхгүй. Хүний эрхийг хангахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг, байцаан шийтгэх ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх хүний эрх эрх чөлөө өмчийг хангах тал дээр өмгөөллийн байгууллагын үүрэг маш өндөр.

Энэ хуульд нэг авууштай заалт орж ирж байгаа. Энэ нь шүүгч прокурор мөрдөх байгууллагад ажиллаж байгаад алдаа дутагдалаар халагдсан хүмүүсийг өмгөөлөгчөөр ажиллахыг хориглох заалт. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэг боловсруулахдаа шүүх прокурорт ажиллаж байгаад  чөлөөлөгдсөн тохиолдолд 3 жил магадгүй 5 жилийн дараа өмгөөлөгчөөр ажиллах тэр хууль зүйн боломжыг нээх ёстой.