Нотариатын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.04.19

Нотариатын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг  дэмжлээ.

Хууль санаачлагчын илтгэлийг хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж танилцууллаа.

2011 онд батлагдсан хуулийг боловсронгуй болгох шинэ шаардлага гарсан учраас энэ удаад өөрчлөлт оруулж байгаа аж. Тухайлбал, нотариатч нар нь хуульч байх, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгож хуульчлах шаардлагатай байгаа юм байна.

ХЗБХ-оор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гишүүн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч санал хураалт явуулахад гишүүдийн 65 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр ХЗБХ-нд шилжүүллээ.