Ц.Мөнх-Оргил 2019.04.19 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Нотариатчийн насны дээд хязгаарыг 65-аар хязгаарлах хэрэг байна уу?

УИХ-ын чуулганаар өнөөдөр Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлээд төслөөс хэд хэдэн зүйлийг тодрууллаа. Тухайлбал,Нэг тойргийн 2-оос дээш Нотариатч заавал хуулийн этгээд байгуулна гэсэн үг үү? Нотариатч төрийн албанд шилжсэн юмуу сонгогдсон тохиолдолд түдгэлзүүлэх хугацааг  5 жил хүртэл байна гэсэн байна.  Яагаад ингэж хугацаа тавьсан вэ? зэрэг асуултыг асууж. Мөн зарим заалтууд давхцаж байгааг хэллээ.