2019.04.19

Б.Баттөмөр: Нотариатчид нотариатын эрхийг нөөцлөөд байна

УИХ-ын чуулганаар өнөөдөр Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


УИХ-ын Б.Баттөмөр гишүүн төсөлтэй холбогдуулан хэд хэдэн асуулт асуулаа.

Нотариатын үйл ажиллагаа бол ашиг олох ажил биш. Төрийн хэд хэдэн чиг үүргийн төрийн өмнөөс гүйцэтгэдэг. Гэхдээ үйлчилгээний хөлс авдаг. Сүүлийн жилүүдэд Нотариатын үйл ажиллагаа НӨАТ-д хамруулсан. Ингэснээр ямар бэрхшээл гарч байгааг хэлээч?

Мөн зарим хүмүүс нотариатын эрх авчихаад нөөцөлдөг гэсэн яриа байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? Монголын төрийн үйл ажиллагаа цахимжиж байна. Тэгэхээр чирэгдэл багатай, төрийн цахимжих болдогтойгоо уялдаад хэрхэн цахимжих бодлого байна вэ?Мөн нотариаттай холбоотой хэрэг шүүх дээр очоод их унаж байгаа. Энэ юутай холбоотой вэ? 

Мөн Б.Баттөмөр гишүүн НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй гэдэг саналыг хэлсэн юм.