Энхболд.Н Оюун-Эрдэнэ.Л 2019.04.19 | Vip76.mn

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

МҮОНРТ-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томиллоо

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.

Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн  хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа санал хураалт явуулхад гишүүдийн олонх дэмжиж Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөр томиллоо.