А.Сүхбат 2019.04.18 | Vip76.mn

А.Сүхбат: Асуудал орсон иргэдийн зовлонгоор мөнгө хийдэгээ хэзээ зогсоох вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаарӨмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат хэд хэдэн асуулт асуулаа. 

Ард иргэдэд өмгөөллийн төлбөр хүндээр тусдаг. Нэг асуудал гарахаар хууль зүйн мэдлэггүйгээсээ иргэд өмгөөлөгчид ханддаг. Тэр иргэдэд төлбөр, тариф нь хүнд дусдаг. Асуудал орсон иргэдийн зовлонгоор мөнгө хийдэгээ хэзээ зогсоох юм бэ. Энэ хууль дээр үнэ тарифтай холбоотой өөрчлөлт хуулийн төсөлд байгаа юу?