2019.04.19

О.Баасанхүү: Өмгөөлөгч, нотариатч хоёрыг ялгаварлаж, гутаадагаа больчих

УИХ-ын чуулганаар өнөөдөр Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

Энэ хүмүүс чинь үнэн зөв гэдгийг л гэрчилдэг хүмүүс шүү дээ. Тэрнээс биш доторх үйл явдал нь жинхэнэ үү? үгүй юу гэдгийг гэрчлэдэг хүмүүс биш шүү дээ. 1990 оноос хойш өмгөөлөгч, нотариатч хоёрыг ялгаврлаж, гутаадаг болчихсон юм. Тэгвэл больчих л хэрэгтэй шүү дээ. Та нар өмгөөлөгчгүй шүүх хурал хий л дээ. 

Ялангуяа НӨАТ авах тухай бүүр байж болохгүй. Наадах чинь ашиг олдог зүйл биш. Нэртэйгээр нь компаний тухай хуульдаа өөрчлөлт оруулчих. Энэ салбарыг ад үзэн, гутаадаг үйлдлээ болих хэрэгтэй.